Энэ бол үүлэн тооцоололд суурилсан хэрэглэхэд энгийн хялбар, уян хатан шийдэлтэй, богино хугацаанд бага зардлаар хүчирхэг онлайн дэлгүүрийн вэб сайттай болох боломжийг танд олгож буй систем юм. Та манай системийг ашиглан онлайн орчин өөрийн дэлгүүрийг нээх боломжтой.
Дээрх онлайн худалдааны цогц платформыг ашиглахад танд дараах төрлийн зардлууд гарна.
Сарын зардал: Энэ бол манай системийг ашиглах сарын бүрийн тогтмол зардал бөгөөд та үндсэн дээрх вэбийн загварууд нь үнэ төлбөргүй гэж ойлгож болно. Сарын төлбөр нь бүтээгдэхүүний тооноос хамаарч өөр өөр байна. Хэрэв 300 хүртэлх бүтээгдэхүүнтэй бол сарын төлбөр 133,000+НӨАТ буюу 146,300₮ болно.
Жилийн зардал: Таны домайн нэр болон SSL үйлчилгээний жилийн суурь хураамж. Хэрэв та домайн нэрээ өөр газраас авсан бол тухайн газраа жилийн сунгалтаа хийнэ.
Нэмэлт гарч болох зардал буюу хэрэв та шаардлагатай гэж үзвэл вэб сайтдаа нэмэлтээр авч болох бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь нэг удаагийн төлбөртэй бол зарим нь сар бүрийн төлбөртэй. Хэрэв та сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг манай борлуулалтын ажилтанаас аваарай.
Stock Control System (local)
Promotion and discount code tools
Нэмэлт хуудас [брэнд, блог]
Хүргэлтийн ажилтны апп [10 хүртэл ажилтан]
B2B захиалгын модуль
Та өөрийн бизнесийн онцлогт тохирно гэж үзсэн загвараа сонгож, захиалах товчыг дарж мэдээллээ илгээж баталгаажуулна. Ингэснээр таны захиалгын дагуу нэхэмжлэл үүсч бүртгүүлсэн имэйл хаягт тань очих болно. Бэлэн вэб сайтын үйлчилгээ нь зөвхөн агуулгыг засаад ашиглах ёстой бөгөөд та энд байгаа элементүүдийн оронд өөрийнхөө худалдаалах гэж буй бүтээгдэхүүнийг нөхөж оруулах замаар ашиглана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та өөрөө мэдээллээ оруулж ашиглана.
Иймд захиалгыг баталгаажуулахаасаа өмнө байгууллага дотооддоо сайтар ярилцаж шийдвэрээ гаргахыг зөвөлж байна.
Захиалга баталгаажиж төлбөр төлсөний дараагаар таны вэб сайтыг үүсгэж, таныг админаар бүртгэн, үндсэн тохиргоонуудыг хийснээр танд ашиглах заавар болон бусад мэдээллийн хамт имэйлээр мэдээлэл хүргэх болно. Хэрэв домайн хаягаа өөр газраас авсан бол төлбөрөө төлсөнийхөө дараа домайны мэдээллээ бидэнд илгээх ёстойг бүү мартаарай. Домайны мэдээлэл гэдэг нь домайныг нэрийн тохиргоог хийх нэвтрэх эрх юм.
Боломжтой. Та өөрийн ................................... домайн хаягийг худалдан авсан газрынхаа удирдах хэсэгт орж доорх 3 төрлийн тохиргооны нэгийг нь хийнэ.
Name server тохируулах/ санал болгож буй хамгийн зөв арга
A record хийх
Удирдах эрхээ илгээх: Хэрэв бидэнд эрхээ илгээх бол манай "Тусламжийн хүсэлтийн систем"-д домайн нэрийн тохиргоо хийлгүүлэх хүсэлт илгээх байдлаар мэдээллээ илгээнэ.
Хүргэлтийг доорх 3 замаар шийдэх боломжтой.
1. Өөрсдөө / гар аргаар
Энэ тохиолдолд дотоод хүргэлтийн процесс дүрэмтэй болох шаардлагатай. Та бүхэн өөрсдөө хүргэлтэд гарахдаа захиалгын хуудсаа хэвлэж аваад гарна гэсэн үг.
2. Өөрсдөө / хяналтын програмтай
Хүргэлтийн ажилтны апп ашиглаж болно.
Хяналтын хэсэг: Энэ тохиолдолд цаас хэрэггүй ажилтан өөрийн хүргэх захиалгаа гар утаснаас харж хүргэгдсэн төлөвт шилжүүлээд явна гэсэн үг. Та нэмэлтээр манай хүргэлтийн ажилтны аппыг ашиглаж болно. Энэ нь тусдаа төлбөртэй.
3. Хүргэлтийн ажилтны апп
Delko.mn, mex.mn, kgbls.mn, mongolpost.mn, гэх мэт хүргэлтийн гуравдагч компаниудаар хүргэлтээ шийдүүлж болно. Мэдээж энд дурдаагүй зөндөө шийдэл байж болно. Тухайн газар тань хүргэлтийн өөрсдийн апп-тай байгаа бөгөөд хүргэлтийн компани хүргэж өгмөгц танайд мэдэгдэж та бүхэн эргээд захиалагчид мэдээллийг нь хүргэлтийн төлөвт шилжүүлж даруй мэдэгдэх зэрэг ажлуудыг хийнэ.
Та вэб сайтдаа мэдээлэл оруулах, түүнтэй холбоотой тусламж үйлчилгээг үндсэн гурван сувгаар авах боломжтой.
Та өөрт тулгамдаж буй асуудлаар "Тусламж үйлчилгээний систем"-д зааврын дагуу хүсэлтээ илгээнэ. "Грийн софт ХХК"-ын онлайн дэмжлэгийн үйлчилгээ нь Даваа - Баасан гаригуудад 09:00-18:00 цагийн хооронд ажиллана. Админ чат ачаалалтай үед хариу өгөх нь удаан байх тул танд тусламжийн хүсэлт илгээхийг зөвлөж байна.
Онлайн худалдаа эхлэх гэж байгаа хүмүүсийн хамгийн их асуудаг зүйлсийн нэг нь энэхүү асуулт байдаг. Та манай системийг ашиглаж эхлэхээсээ өмнө дараах бэлтгэлийг хангасан байвал болно.
Нэгдүгээрт, Бараа бүтээгдэхүүний иж бүрэн танилцуулгаа бэлдэх
Сайтад тань орох хамгийн чухал мэдээлэл бол танай бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга байдаг. Иймээс та яг одооноос эхлэн барааны мэдээллээ зөв стандартын дагуу болгох тал дээр онцгой анхаарал хандуулаарай. SKU код гэж юу вэ? Barcode гэж юу? Нэр ямар байх ёстой, барааны хувилбаруудыг яаж бэлдэх ёстой гэх мэт бүх ойлголтыг интернетээс хайж үзээрэй. Мөн бүх барааныхаа зураг авалтийг хийх ажлыг одооноос эхлүүлээрэй. Дотоод код өөрсдөө бараандаа өгөх бол кодлох стандартыг үзэхийг танд зөвлөж байна.
Хоёрдугаарт, Хэрэглэгч та хоёрын харилцааг зохицуулах дүрэм журмаа бэлдэх
Хэрэглэгч та хоёрын хоорондын бүх асуудлыг онлайн орчинд үйлчилгээний нөхцөл гэдэг зүйлээр тодорхойлж, зохицуулдаг. Бид өдөр тутамдаа интернет орчинд өөрийн мэдэлгүй маш олон үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч тухайн нэг үйлчилгээг хэрэглэж байдагтай адилхан танай сайтаар үйлчлүүлж буй хэрэглэгчтэй холбоотой бүхий л харьцааг танай үйлчилгээний нөхцөл зохицуулах учиртай. Үйлчилгээний нөхцөлд хүргэлт хийх хугацаа, буцаалтын нөхцөл, төлбөр тооцоо гэх мэт бүх зүйлсийг бүрэн тодорхой болгож оруулж өгөөрэй.
Боломжтой. Та доорх төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
Manual payments
Cash / захиалгыг хүргүүлж аваад баруун зүүн гараараа өгч авалцах, карт уншуулъя гэж ч магадгүй.../
Bank transfer / Захиалгын дүнг холбогдох дансанд өөрийн чаддаг хэлбэрээр төлнө. Банк орж ч магадгүй, гэхдээ тийм хүн одоо байхгүй гэж найдаж байна../
Auto payments
Боломжтой. Та өөрийн вэб сайт дээрээ фэйсбүүк мессенжер чат, hubspot, tidio гэх мэт live чатуудыг холбох боломжтой.